Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

БНСУ-ын Шорт Трекийн тамирчид алтан медалийн тоог ахиуллаа

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд таван өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. 92 орны баг тамирчид спортын 15 төрөлд өрсөлдөж байна. Нийт 102 багц медалийн эзэд тодрохоос 69 нь эзэддээ очжээ. 
 
Наадмын 12 дахь өдөр буюу өчигдөр биатлон, шорт-трек, уран гулгалтын бүжгийн хосын төрөл зэрэг сонирхолтой тэмцээнүүд болж, медальтнууд тодорсон. БНСУ-ын баг тамирчид энэхүү наадмаас шорт-трекийн төрлөөс тооцоолж байснаас бага медалийг авчээ. БНСУ-ын дараа Япон, Швейцарь, Итали хоёр алтан медальтайгаар удаалж байна. Мөн өчигдрийн нэг сонирхолтой тэмцээн бобслей чарганы эрэгтэйчүүдийн хоёр хүний төрөлд аваргын алтан медалийг Канад, Германы баг хүртсэн ховор тохиолдол байжээ. Олимпийн наадмын алтан медалийг хамтдаа авч байсан тохиолдол 1998 оны Наганогийн олимпийн наадмын үеэр тохиож байсан бөгөөд Канад, Италийн баг энэ ховор амжилтын эзнээр бүртгэгдсэн түүхтэй. Биатлоын холимог багийн уралдаан ч сонирхолтой болж, гараанаас эхлэн тэргүүлж байсан Германы баг медальгүй хоцорч дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ төрөлд Франц, Норвеги, Италийн баг тамирчид эхний байруудад орсон юм. Наадмын эхний өдрөөс эхлэн тэргүүлж эхэлсэн Норвеги, Германы баг 11 алтан медальтайгаар итгэл төгс амжилтаараа ялгарч эхэллээ. Тэдний ард Канад 8, Нидерланд 6, Франц, АНУ 5 алтан медальтайгаар жагсаалтын эхний байруудад бичигдсэн хэвээр байна.
 
 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)