Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Ливийн тэнгисийн цэргийн хүчнийхэн 324 цагаачийг аварчээ

 Ливийн нийслэл Триполи хотоос баруун зүгт 120 км зайтай орших Зувара хотын уснаас Африк болон Арабын 324 цагаачийг аварснаа тус улсын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг мэдээллээ. 
 
Ливийн Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Аяоб Кассим даваа гарагт хийсэн  мэдэгдэлдээ “Зувара хотоос хойд зүгт 11 км зайтай орших усанд хийлдэг хоёр завь урагдан живж байсан. Манай Тэнгисийн цэргийн хүчний харьяа Эргийн харуулын албаныхан завины зорчигчид болох 324 цагаач, тэдний дотор 35 эмэгтэй болон Ливийн 32 иргэнийг аварч, Зувара хот дахь Цагаачлалын асуудал хариуцсан газарт хүлээлгэн өгсөн” гэжээ. 2011 онд Муаммар Каддафийг түлхэн унагаахад хүргэсэн бослогоос хойш улс төрийн байдал нь тогтворгүй байгаа Ливи нь дайн дайжин, ядуурлын улмаас дайжиж буй Африк болон Арабын хууль бус цагаачдын хувьд Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэхдээ дамжин өнгөрөх хамгийн тохиромжтой газар болжээ. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)