Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Элэгний С вирусыг орон нутагт тоолж эхэллээ

Баянхонгор аймаг энэ сараас эхлэн элэгний C вирусыг орон нутагтаа тоолдог анхны аймаг  болсон байна. С вирус илрүүлж, оношлох аппаратыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төв лабораторид суурилуулан эхний хүмүүсийн C вирусыг тоолох ажиллагааг амжилттай эхлүүлж, цагийн дараа эхний хүмүүсийн шинжилгээний хариу гарсан байна.
 
Элэг нэгт Монгол түмнээ элэгний эмгэг өвчнөөс ангижруулах энэ буянтай үйлсийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Элэг бүтэн Баянхонгор” төслийн нээлт өнгөрсөн сарын сүүлчээр Баянхонгор аймгийн Баганат талбайд болжээ.
 
Тус арга хэмжээний нээлтийн үеэр элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын C, B, D вирусыг эрт илрүүлэн оношлох талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр элэгний С вирусыг орон нутагтаа илрүүлж, оношлох аппаратын үнийг аймгийнхаа төсвийн тодотголд суулгаж, иргэдээ гэсэн ээлтэй шийдвэр гарган ажил хэрэг болгосноо дуулгажээ.
 
Бүх лабораториуд элэгний С вирус тоолох шинжилгээг хийдэггүй нь өртөг өндөртэй байдагтай холбоотой ажээ. Мөн тоног, төхөөрөмж нь ч өндөр үнэтэй байдаг юм байна. Улсын эмнэлгүүд бараг хийж чаддаггүй. Хичнээн төхөөрөмж нь байлаа ч төсөв нь хүрэлцэхгүй, урвалжаа авч чадахгүй тохиодол ч гардаг байна.
 
Вирусыг гурван аргаар тодорхойлдог аж. Рапитист нь нэмэх, хасах сөрөг урвалаар илэрдэг тестийн арга. Титрийн арга аппарат дээр суурилагдсан тоон үзүүлэлтээр гаргадаг. Мөг вирусын идэвхжлийг тодорхойлох арга багтдаг байна. Нэг микр литр цусанд хэдэн ширхэг С вирус байгааг эхний шат, дараагийн шат, сүүлийн шатанд нь тодорхойлдог аж.
 
Вирус тоолох шинжилгээ өлөн, архи дарс хэрэглээгүй үед өгдөг байна. Шинжилгээний хариу олон улсын Си нэгжээр гарна. Шинжилгээгээ өгөөд эмчилгээгээ хянах үедээ дахин шинжилгээ өгөхөд олон улсын нэгжээр гардаг аж. Тайланд, Америк, Монголдоо өгсөн ч яг адил нэгжээр хариугаа авдаг байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)