Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Guys666 хамтлагынхан хар тамхины хэрэгт холбогдсон гишүүнийхээ талаар тайлбар хийлээ

“Гайз” хамтлагийн дуучин О.Бат-Ундрах мансууруулах бодис тээвэрлэж явсан гэх хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа билээ. 
 
Тус хамтлагийнхан шинэ дууны клипээ танилцуулах үеэрээ О.Бат-Ундрахын талаар доорх тайлбарыг хийсэн байна. 
 
М.Мягмар “Манай хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болоод сар гаруй болж байна. Бид шинэ дууныхаа клипийг өнгөрсөн Баасан гарагт цацах байсан ч хамтлагийн экс гишүүн О.Бат-Ундрахтай холбоотой асуудал гарсан тул хойшлуулсан. 
 
Яг одоогоор бид баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй байна. Цаг нь болохоор тухайн холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийх байх. 
 
Хамтлагийн дотоод асуудал, тухайн хүний ажил амьдралын шаардлагаас болоод ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамтлаг маань гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.9.91.214] 2016/05/30
өө, алдсан үед нь жийгээд байгаа юм уу