Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Рианна нэртэй нүдний шилний коллекц худалдаанд гарна

Францын “Dior” компанийн загвар зохион бүтээгчид болон алдарт дуучин Рианна нар хамтран нарны шилний цуглуулга гаргажээ. Рианнагийн нэрээр нэрлэгдсэн нарны шилний цуглуулга нь зургадугаар сарын эхээр худалдаанд гарахаар болжээ. Уг нарны шилний хүрээ нь зургаан төрлийн өнгөний сонголттой байх бөгөөд 840 долларын үнэтэй аж. Харин илүү тансаг хувилбар болох 24 каратын алтаар бүрсэн загвар нь 1950 долларын үнэтэй зах зээлд гарахаар болжээ. Энэ талаар “Dior” компанийн гүйцэтгэх захирал Сидни Толедано “Бид дуучин Рианнатай хоёр дахь удаагаа хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байна. Тэр бол уран бүтээлч, бизнес эрхлэгч, нигүүлсэнгүй үзэлтэн, орчин үеийн залуусын хувьд загварын шүтээн болсон хүн юм” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)