Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Реал Мадридын 12 фэн Исламын улс бүлэглэлийн халдлагад өртжээ

Бямба гарагт Аваргуудын Лигийн цомын төлөө тоглолт Реал Мадрид, Атлетико багуудын хооронд болох үеэр Иракт тоглолт үзэж байсан иргэд рүү Исламын улс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд довтолжээ.
 
Багууд нэмэлт цагийн дараа тэнцэж, торгуулийн цохилт гүйцэтгэх үеэр Иракийн Бакуба хотын фэн клубт уг халдлага болж 12 хүн өртсөн байна. Реалийн фэн клубын тэргүүн хэвлэлд мэдээлэхдээ “Энэ сарын эхээр гарсан аллагатай ижил хэрэг гарлаа. 12 хүн алагдаж, найман хүн шархтсан” гэжээ.
 
Өөр эх сурвалжууд хохирлын хэмжээг багаар мэдээлж 18-30 насын дөрвөн хүн алагдаж, таван хүн шархтсан гэж байна.
 
Албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ба Иракийн цэргийнхэн бодит тоог нууцалж байгаа гэнэ.
 
Бакуба хот нь Багдадаас хойд зүгт 60 км зайтай байрладаг. Энэ сарын 13-нд түүнээс 90 км зайнд байдаг Балад хотын Реал багийн фэн клубт Исламын улс бүлэглэлийн гурван зэвсэгт этгээд халдаж 16 хүнийг алж, 20 гаруй хүнийг шархтуулж байжээ.
 
Исламын улс бүлэглэлийн хяналтад байдаг газар оронд хөлбөмбөгийг хориглодог. Тэмцээн үзэх нь хориотой байдаг ба баригдвал хатуу шийтгүүлдэг байна.
 
Энэ сарын эхээр Европын аюулгүй байдлын албаныхан Евро 2016 тэмцээний үеэр Францад террорист халдлага гарч болзошгүйг сануулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)