Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Н.Энхбаярын бие тавгүйтэж, түргэн тусламжийн үйлчилгээ авлаа.

Эрх чөлөө тусгаар тогтнолын талбайд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарлаж байгаа.
 
Тэгвэл өчигдөр орой 22 цагийн үед Н.Энхбаярын бие тавгүйтэж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд дуудлага өгч, түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.
 
МАХН-ынхан өлсгөлөн зарлахын өмнө эмчийн үзлэгт хамрагдаагүй юм байна. Түүнчлэн шууд өлсгөлөн зарлаж эхэлснээс болж, зарим хүмүүсийн цусны даралтын хэмжээ  ихсэх, буурах зэргээр биеийн байдалд өөрчлөлт орж эхэлсэн гэнэ.
 
Энэ талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад "Одоогийн байдлаар засаг даргаас өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг албан ёсоор эмчийн үзлэгт оруулах чиглэл өгөөгүй байна. Тэгээд ч талбай дээр байгаа хүмүүсийн тухайд нойтон өлсгөлөн биш. Зүгээр улс төрийн суулт гэсэн ойлголттой байна" гэсэн хариулт өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.9.91.214] 2016/05/30
эвий хөөрхий