Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Японд зорчих визнийг ажлын 3 хоногт шийдвэрлэнэ

Япон улсын визний журамд өөрчлөлт оржээ. Тодруулбал, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болсон байна. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах бөгөөд мөн гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм байна.

Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх болсон байна. Мөн визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгож, мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)