Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Шударга шүүхийн төлөө тэмцэж, үсээ хусуулав

Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг өнөөдөр шударга, хариуцлагатай шүүхийг бий болгохын төлөө мэдэгдэл хийж, хэвлэлийнхэнд хандлаа.
 
Тэрээр Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны есдүгээр сарын 29-нд “Цогт цэцээ” компаниа бусдад залилуулсан тухай нэхэмжлэл гаргажээ. Тэрээр “Миний нэхэмжлэлийн эсрэг нөгөө талаас сөргө нэхэмжлэл гаргаж, хууль бус нотлох баримт бичиг бүрдүүлснийг шүүх хүлээж авсан. Тиймээс тус аймгийн шүүхийн байгууллагад гомдолтой байна. Шүүх засаглал ард иргэдийг итгэх итгэлгүй болгож, хуулийн цоорхойг ашиглан шийдвэр гаргаж байгаа нь шударга бус байна” гэлээ.
 
Түүнчлэн шударга тэрээр энэ үеэр хэвлэлийнхний өмнө үсээ хусуулж, шударга шүүхийн төлөө хийж буй тэмцлийн хэлбэр хэмээн тайлбарласан юм. Мөн тэрээр шүүхийн шударга бус тогтоолын талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)