Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

П.Анужингийн үнэн дүр төрх мөн чанар нь ил гарлаа.

 

Хөтлөгч П.Анужин өчигдөр " Boldko's talk show"-д оролцсон. Уг нэвтрүүлгийн үеэр П.Анужин найруулагч Б.Баатарын экс эхнэр жүжигчин Ч.Ундрал нарын хэрэлдэж буй бичлэгийг түүнд үзүүлсэн нь багагүй барьц алдуулжээ.

Ч.Ундралыг П.Анужин "Чи өөрөө галзуу хүүхэн. Чи арчаагүйдээ амьдралаа алдсан. Чиний мэргэжил бол жүжигчин. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн амьтан байна. Чамайг ханилсан хань нөхөр чинь тэгж ярьдаг юм билээ. Чи бол худалч, хуурамч, галзуу. Чи өөрөө хөөгдөөд явчихсан хүүхэн юм байна лээ шдээ" хэмээсэн нь бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад удаагүй байгаа.

 Огт өөрөөр харагдаж дэлгэцээр муухай үг хэлж, хамраа ч үрчийлгэж үзээгүй энхийн цагаан тагтаа Д.Анужингийн дүр төрх шал эсэргээрээ байв. Ард түмэнд ухаантай харагдах гэж дүр эсгэн хөрөнгө зарж олон янзын хувцас сольдог гоё хатагтайн цаад нууц санааны агуулгыг ард олон уг нууц бичлэгээс мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл тэрбээр ирэх сонгуульд дэвшихийн тулд ийнхүү олны танил болж, өө бүхнээ далдлан өнгөрсөн хугацаанд сайн хүн бөгөөд боловсролтой эмэгтэй болж жүжиг үзүүлсээр л иржээ. Угаасаа  улс төрд хол явахыг хүсэж байгаа хүмүүс бүгд ийм дүр төрхийг бий болгож, камер асаагүй байхад өөр хүн, камер ассан дариуд төрөл арилжсан мэт худлаа  инээмсэглэж, хамаг сайхан үгийг цээжнээсээ урсаж гаргадыг  бид мэднэ. Харин энэхүү нууц бичлэгийн дараа П.Анужин өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан “Дуугуй байна гэдэг хамгийн сайн хариулт” гэсэн мэдэгдэл гаргажээ. Ингэж бичхээс ч өөр арга түүнд байхгүй.  Яагаад гэвэл хэн ч түүнийг гүтгээгүй, яг л үнэн бодит байдлыг бүгд  харчихсан учраас л тэр...

П.Анужин "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг хөтөлж эхэлснээсээ хойш найруулагч Б.Баатартай амрагийн харилцаатай болж, түүнийг эхнэрээс нь салгаж айл гэр үймүүлсэн хэрэг  мөн  мэдээлэл багагүй түгсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд П.Анужин, Б.Баатар нар уг мэдээллийг үгүйсгэсээр ирсэн юм.  https://www.youtube.com/watch?v=6HhKlFN9Nko

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.179.24.69] 2016/05/28
yamar muuhai hervvlch zabaan abgai be, bichlegiig vzeed omonoos sanaa zobson doo.. muuhai vgtei muu energitei huuramch dvrtei hervvlch abgai bain lee dee. bogsonii buzartai hvvhen gej oilgoson doo.