Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАХН-ын харьяалалтай Засгийн газрын гишүүдийг чөлөөлөхийг дэмжлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандан МАХН-ын гишүүдийг Засгийн газраас гишүүнээс чөлөөлөх саналыг албан бичгээр өчигдөр хүргүүлсэн билээ. 
 
Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж шийдвэр гаргасан байна. 
 
Тус хуралдаанаас МАХН-ын харьяалалтай Засгийн газрын гишүүдийг чөлөөлөхийг 67.5 хувийн саналаар дэмжжээ. 
 
Өнөөдрийн байдлаар Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар МАХН-ын гишүүнчлэлтэй байгаа юм.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)