Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хүүхдийн жүжгийн өдрүүд болно

Удахгүй болох гэж буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улсын драмын эрдмийн театрын хамт олон хүүхэд багачуудынхаа хүмүүжил, мэдлэг оюунд нь хөрөнгө оруулалт хийх зорилгоор "Хүүхдийн жүжгийн өдрүүд" зарлажээ. Хүүхдийн жүжгийн өдрүүдээр С.Михалков "Бардам туулай", Т.Габбе "Үнсгэлжин", Д.Содномдорж "Норовын намтар" зэрэг УДЭТ-ын хүүхдийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулахаар багтаасан байна. Тухайлбал, 5-р сарын 30-нд 11:00 цагт С.Михалков "Бардам туулай" мюзикл инээдмийн жүжиг, 5-р сарын 31-нд 11:00 цагт Т.Габбе "Үнсгэлжин" инээдмийн жүжиг, 6-р сарын 1-нд 11:00 цагт, 14:00 цагт Д.Содномдорж "Норовын намтар" мюзикл инээдмийн жүжгийг тоглохооор болжээ. Жүжгийн тасалбар 10-20 мянган төгрөгийн үнэтэй ба УДЭТ-ын кассаар болон 1900-1188 үнэгүй хүргэнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)