Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

НҮБ-ын "Хүүхдэд ээлтэй хот" санаачилгыг Улаанбаатар хот хэрэгжүүлнэ

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд багачуудыг хүчирхийллээс сэргийлэх, хүүхдэд чиглэсэн төсөл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг НИТХ-аас баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдсанаар 2016 оны 2 дугаар сараас эхлэн сар бүрийн сүүлийн долоо хоногийн Ням гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн юм.  Мөн хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хамгаалж, хүүхэд, гэр бүлтэй ажилладаг  мэргэжилтнүүдийг чадвахижуулах зэрэг томоохон ажлуудыг  хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд өсвөр үеийнхний дунд  “Сэтгэлийн үндэс” сайн үйлсийн хөдөлгөөн өрнүүлэх, Хүүхдийн утас 108-ын хариу үйлчилгээг 152 хорооны хамтарсан багаар үзүүлэх “108х152” төслийг хэрэгжүүлэх, Зорилтот бүлгийн хүүхдийн эрхийг хангаж, хөгжлийг дэмжих “Сэтгэлийн гал” төслийг хэрэгжүүлэх, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд итгэл урам зориг өгөх “Хүслийн захидал” төслийг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд байгуулага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн уран бүтээлийг дэмжих, “Хүүхдэд ээлтэй хот” үнэлгээний  аргачлал, загварыг боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд бэлэн болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)