Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

6,3 км бохирын шугам тавих ажил эхэллээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлнэ. Эдгээр дэд төвүүдэд ойрлцоогоор 200 мянган иргэн оршин суух боломжтой байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж бүтээн байгуулалтын ажил  одоогоос хоёр жилийн өмнө эхэлсэн юм. Улмаар Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон  Сонгинохайрхан дүүргийн  наймдугаар хороонд  иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын хоёр орон сууцыг нийслэлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр инженерийн дэд бүтцийн хамгийн эхний ажил болох бохирын шугамыг барих ажлыг эхлүүллээ. Бохирын шугам барих ажлыг Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлсэн бөгөөд Баянхошуу дэд төвд тавих бохирын гол шугам нь СХД-ийн 4,5,7,18,26 дугаар хороо буюу Баянхошууны Тойргын уулзвараас Таван шар, Мах импексийн уулзвар хүртэл 6,3 км үргэлжлэх аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)