Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Төрсөн эцэгээ шатаасан байжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан. Тэгвэл шүүх шинжилгээний хүрээлэнгийн хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан бөгөөд гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг нь хөнөөсний дараа шатаасан гэдгийг тогтоогдсон талаар бид өмнө мэдээлсэн.
 
Талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн талаар “Өдрийн сонин”-д нийтлэгджээ.
Түүнчлэн талийгаач амь насаа алдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэл сурал болохгүй байсан тул ойр дотнын хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн байна. Ингээд шалгалтын явцад талийгаачийг Чингэлтэй дүүргийн  иргэн 53 настай Б болохыг тогтоожээ. Тэгвэл талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн талаар “Өдрийн сонин”-д нийтлэгджээ.
 
Дашрамд дурдахад, тэд анхан шатны мэдүүлгээр “”Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л агсам тавиад ээжийг зодчихсон байсан тул хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж цогцсыг шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” гэжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)