Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хөвсгөлд өвлийн нислэгийн нээлт боллоо

Хөвсгөл аймагт өвлийн нислэгийн нээлт болж  2017 оны 247 дахь агаарын хөлөг "Аэромонголиа" авиакомпанийн MNG-87 дугаар аялал Ц.Ганхүү даргатай экипаж Мөрөн Нисэх буудалд газардлаа.  
 
Энэ үеэр 13247 дахь зорчигчийг азтанаар тодруулахад Мөрөн сумын өндөр настан Монгол Улсын гавьяат багш Ц.Мааньгүмбэн шалгарч үнэгүй зорчих нислэгийн тийзээр шагнуулсан байна. Хөвсгөл  аймаг  нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд авто тээврийн үйлчилгээг сонгох болсон аж. Үүнээс үүдэн  өвлийн цагийн агаарын тээврийн үйлчилгээ сүүлийн жилд зогссон билээ. Харин энэ өвлийн хувьд Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүдээс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад тавьсан хүсэлтийн дагуу  "Аэро Монголиа" компанийн Poker-50 онгоц Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол үйлдэхээр энэ өвлийн анхны нислэгээ хийлээ. Өвлийн нислэгийн нээлтэнд УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд болон нислэгийн багийн хамт олон  зорчигч иргэд оролцлоо.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)