Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Х.Баттулга: 20 хувийн төсөв өгчихөөд бүтэн төмөр зам нэхээд байна

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын Засгийн газраас баталсан хөрөнгийг дундаас нь завшсан гэх хэргээр Зам тээврийн яам, ҮХААЯ-ны хуучин удирдлагуудыг шалгаж буй. Тухайлбал, 42 сая доллар таван хүний дансаар дамжин БНСУ-руу гарсан гэх мэдээлэл байсан. Тэдний дотор УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр багтсан байдаг.

Тэгвэл энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн Х.Баттулга тайлбар хийлээ. Тэрээр "Энэ мэдээллийг нийтэлсэн сонин биднээс уучлалт гуйсан. Бичсэн материал дээрх баримтаа нотолж чадаагүй. Биднээс уучлалт гуйгаад эвлэрсэн” гэв.

Мөн Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Самсунг" ХХК барьж, Германы инженерүүд ирж хянасан. Энд далангийн ажил хийгдсэн. Маш их цаг зарцуулдаг. Ихэнх газар шорооны ажлыг эзэлдэг. Энэ ажилд дэлхийн хоёр том брэнд ажилласан. Ямар ч алдаа гараагүй. "Самсунг" ХХК Герман инженерүүдэд ажлаа хүлээлгэж өгдөг. Тэд чанар, стандартаа хараад хянаж, хүлээж авдаг. Зөвхөн энэ ажилд 193 сая долларыг зарцуулсан. 70 хувь хүргээд далангийн ажил зогссон. Нийт төмөр замын ажил 40 хувьтай байгаа. 280 сая долларыг эхний ээлжид өгсөн. Энэ бол нийт төмөр замын ажлын 20 хувьд зарцуулах төсөв" гэлээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын төсөв нэг тэрбум. Үүний 600 сая долларыг нь гадны томоохон банкуудаас босгосон. Гэтэл энэ мөнгийг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй.

Харин энэ талаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх "Төмөр замын бүтээн байгуулалтын төсөв нэг тэрбум. Үүний 650 сая долларыг нь гадны томоохон банкуудаас босгосон. Гэтэл энэ мөнгийг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. 20 хувийг нь өгсөн санхүүжилтээс бүтэн төмөр зам нэхэж байна. Эхний удаад1800 км төмөр зам баригдана. Бүтнээрээ 5400 км төмөр зам баригдах байсан. Нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулах төмөр замд 280 сая доллар өгчихөөд бүтэн төмөр зам нэхээд байна. Дээр нь 650 сая ам.доллар гаднаас босгоод ирж байхад батлаагүй юм. Төмөр зам хэзээ ингэж нийгмийн сэдэв болж байсан юм бэ. Яагаад вэ гэвэл энэ асуудлыг бид олон нийтэд гаргаж ирсэн юм. Бид чив чимээгүй хуйвалдаж, олон нийтэд мэдэгдэхгүй өнгөрүүлсэн бол энэ асуудлыг хэн ч мэдэхгүй, ярихгүй байсан.Төмөр зам, нарийн царигийг хэн ч мэдэхгүй өнгөрч, бүх юм дуусах байсан" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга "Хамгийн гайхаад байгаа нь манай нам төрийн тулгын гурван чулууг нь барьж байна Тэгсэн хэрнээ Тавантолгойгоо хэдэн жилээр гадныханд өгөх асуудал яригдаад гараад ирсэн" хэмээр ярилаа.

"Ийгл ньюс" телевизийн тоймч Н.Баасандамба: Чингис бондоос төмөр замын ажилд 200 сая доллар өгсөн. Үүнээс 123 сая нь газар шорооны ажилд зарцуулагдсан юм байна. Цаана нь долоон сая доллар нь сох дутаад байгаа юм. Энэ мөнгө хаашаа орсон юм бэ?

-А.Гансүх: Та нар буруу ойлгоод байна. 200 сая долларыг нь хуваагаад идэж уугаад долоон сая нь хаана байна вэ гээд байна. Үгүй. Тэр мөнгө чинь банкиндаа байгаа.

-Германы "Deutsche" төмөр замын газар шорооны ажилд хөндлөнгийн хяналт тавьсан юм байна. Гэтэл газар шорооны ажил нь норм, норматив, чанар стандарт хангаагүй гэх шүүмжлэл байна. Одоо газар шорооны ажил нь бэлэн болсон юм бол хучилтай хийж болох уу?

-Яг ийм шүүмжлэл гарна гэж тооцоолсон учраас бид Германы "Deutsche"-г урьж ажиллуулсан юм. Хэзээ ч энэ компани шаардлага хангахгүй ажил хүлээж авахгүй.

-Төмөр замын далангийн ажилд олон улсын аудит оруулсан уу?

-Оруулж болно. Оруулаад үзэхэд асуудалгүй. Самсунг, "Deutsche"-г яаж ажилладагийг харъя л даа.

-МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу: Монгол улсаа хөгжүүлье гэж том юм яриад ажиллах хэрэг байна уу. Яагаад эх орныхоо төлөө юм хийе гэж санаачлаад төр нь баталчихаад явж байхад сааатуулж, гацаадаг нь ямар учиртай юм бэ. Ингэж ард түмнээр тоглож болдог юм уу?

-Сонгогдохоосоо өмнө намууд Монгол улсаа хөгжүүлье гэж далбаагаа өргөдөг биз дээ. Гэтэл би сонгогдсоноосоо хойш тийм зүйл харсангүй. Хоёр намд байгаа бүлэглэлүүд үнэхээр өөрсдөөр нь дамжихгүй бол бүх ажлыг гацаадаг юм байна гэж би бодсон. Дэлхий дээр анх удаа би бараг өөрийнхөө намын Ерөнхийлөгчийг битгий сонгоорой гэж зарласан хүн байх.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

-Намайг дэвшүүлэхгүй байх.

Үүний дараа УИХ-ын даргын А.Гансүх хэлэхдээ "Х.Баттулга гишүүн энэ асуудлаар байнга очиж байцаалт өгч байгаа. Огтхон ч зугтаагаагүй. Хэдий бүрэн эрхтэй ч байцаалтаа өгч байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх асуудал байхгүй" гэв.

эх сурвалж: eagle.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)