Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Б.Обама Вьетнам улсад хүрэлцэн ирээд байна

 Тэрээр ням гаригийн шөнө Ханой хотноо хүрэлцэн ирээд байна. Б.Обама Вьетнам улсад 3 хоног саатах бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хоорондох худалдаа болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцахаас гадна мөн АНУ-ын Конгрессийн зүгээс баталсан 12 улс орныг хамарч байгаа Транс-Номхон Далайн Худалдааны Гэрээний талаар Вьетнам улстай тохиролцоонд хүрэх талаар хэлэлцэх юм. Вьетнамын зүгээс тус улсад зэвсэг худалдаалах явдлын эсрэг тавьсан АНУ-ын хэсэгчилсэн хоригийг Ерөнхийлөгч Б.Обама айлчлалынхаа үеэрээ цуцлана хэмээн найдаж байгаа юм. Уг асуудлыг Америкийн тал ерөнхийдөө авч үзэж байгаа ч Вьетнамын хүний эрхийн байгууллагуудын зүгээс энэхүү санаачилгыг эсэргүүцэж магадгүй байгаа юм. Б.Обамагийн хувьд Вьетнамын дайны дараагаар тус улсад айлчилж байгаа АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Вьетнам дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа тэрээр Япон улсыг зорих болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)