Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Автозамын хучилтад шинэ технологи нэвтрүүллээ

  Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглажээ. Тодруулбал, esgrid мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийжээ.Замын хучилтыг ингэж гүйцэтгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдаг бөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой байдаг аж. Мөн замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг байна. 

  Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын 1.1 км-т хучилт хийгдээд байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байгаа аж. Уг авто замыг гэрээ ёсоор ирэх зургадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)