Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн хамгийн урт пиццаны дээд амжилтыг тогтоолоо

Италийн Неаполь хотноо дэлхийн хамгийн урт пиццаны дээд амжилтыг тогтоох арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй пиццаны тогооч нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд хамтдаа 1853 метр урт маргерита пиццаг хийснээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Хамгийн урт пиццаг бүтээхийн тулд 2 тонн моцарелла бяслаг, 2 тонн гурил, 1497 кг улаан лоолийн сүмс, 201 литр ургамлын тос болон 20 кг базилик ашиглагдсан бөгөөд пиццаг нийт 11 цагийн хугацаанд хийж дуусгасан байна. 2015 оны Миланы үзэсгэлэн яармагийн үеэр хийж байсан 1.5 км-ийн урттай пиццаны амжилтыг Неаполь хотноо ийнхүү эвдэж, шинэ дээд амжилтыг тогтоолоо.   

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)