Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Автобусны зарим чиглэлд өөрчлөлт орно.

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг 05 сарын 24-ний 00:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт “Home plaza” дэлгүүр хүртэл 05 сарын 31-ний 00:00 цагаас 06 сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.Мөн Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 05 сарын 23-ны 23:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.


Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно.


Харин Ч:28 чиглэлийн автобусууд хот руу явах чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг мэдэгдэж байн

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)