Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ногоон уутанд зарцуулсан 12.5 тэрбумыг бид мартах учиргүй

Арван хоёр эмнэлэг барих мөнгөөр хогны уут үйлдвэрлэсэн

2013 оны аравдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 33.3 сая ширхэг ногоон  уут үйлдвэрлэхэд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. 2014 оны төсвийн тодотголоор айл өрхөд олгох 5-6 сарын хэрэглээний уутны зардалд 2.7 тэрбум төгрөг  зарцуулахаар  шийдвэрлэчихсэн. Нэг үгээр хэлбэл, нийслэлчүүд 2013-2014 онуудад нийт  5.8 тэрбум төгрөгийн уутанд   хогоо  хийгээд  хаячихжээ. Тэгвэл  жилд 3.1 тэрбум төгрөг зарцуулж байсан ногоон  уутны зардал 2015 онд 6.7 тэрбум болж өсөв. Гэхдээ уутны хэмжээ багассан. 80х45 хэмжээтэй байсан уут өнгөрөгч онд 60х45-ын  хэмжээгээр үйлдвэрлэгдэхээр болов. Хэмжээ нь багасахаар үнэ нь нэмэгддэг зах зээлийн  ямар гээч тогтолцоо юм, бүү мэд.

Э.Бат-Үүл дарга “Хогийн уутны оронд цэцэрлэг, сургууль бариач гэсэн иргэдийн санал гарч байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Уут тараах ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ. Иргэд хогоо ил хаяж байгаа тохиолдолд хотын хогийн асуудал шийдэгдэх ямар ч боломжгүй” хэмээн хариулж байсан. Тэр л мэхээ хэрэглэж, ногоон уутанд 6.7 тэрбумыг зарцуулахаар 2015 оны төсөвт оруулсан. Энэ наад тал нь хоёр эмнэлэг, хоёр цэцэрлэг, хоёр сургууль барьчих мөнгө. Цаашилбал томоохон бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулалт. Ядаж л есөн дүүргийнхээ зургаад нь хүүхдийн эмнэлэг бариад өгчихөд хүрэлцэхүйц хэмжээний төсөв. Гэтэл энэ мөнгө хогийн уут гэх далд бизнесийн ард нуугдаж байгаа улсынхаа эрх ашгаас давсан эрх мэдэлтэй,  шуналтай этгээдүүдийн халаас руу урсаад орчихсон.

Яс юман дээр бол бөөрөн дээрээ  “Хоггүй Улаанбаатар -Азийн цагаан дагина”  хэмээх бичээстэй уут хэчнээн тараасан ч, иргэдийн сэтгэхүй хэвээрээ бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Гоё бичигтэй уут Улаанбаатарыг  цэвэрхэн болгочихгүй. Харин ч ногоон уут өөрөө хог болж, хотыг бохирдуулахад багагүй хувь нэмэр оруулж байгаа юм. Дээр нь улсын хэмжээнд тэвчиж болох бүх зардлаа танаж, орон тоогоо  цомхотгож,  эмнэлэг, сургуулийн барилгаас  эхлэн бүтээн байгуулалтуудаа царцаан  эдийн засгийн хямралыг хэрхэн туулах вэ хэмээн  тархиа гашилгаж байна.

 Гэтэл тэр дотор хогийн  ногоон уут л дархан эрхтэй, ланжгар төсөвтэй, намайг хэн ч хориглохгүй гэсэн шиг байсаар 2013-2015 онуудад ногоон уутанд зориулж нийт 12.5 тэрбумыг зарцуулаад дууссан.

Тэгвэл энэ хэний бизнес вэ? 12.5 тэрбумыг зүгээр л “Улаан чулуутын хогын цэг дээр хаячихлаа. Бид энэ мөнгийг мартах учиргүй.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
Зочин [122.201.22.217] 2016/05/27
HOGIIN UUT BOL NEGHEN HESEG N SHDEE
Зочин [194.150.168.95] 2016/05/27
zochin .mn batuul hogiin uutaar biznesee zogsoogooch
Зочин [103.229.121.75] 2016/05/26
Chatsga shdee
Зочин [150.129.143.208] 2016/05/22
one bol jinhen hulgaichshuude
Зочин [202.9.42.2] 2016/05/20
Ugasa uul baatar uuru ideed uugaad huuhddee dans neegeed duusaa bailgude
Зочин [202.61.97.16] 2016/05/20
iim ih mungiig tegeed salhind hiisgej baidag arai denduu ymaa