Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Нара: Ээж минь зорьсон тэмүүлсэн бол цаашаа яв, ажилдаа л анхаар гэж намайг зоригжуулна

Дуучин Нара УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болоод байгаа билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд ээж рүү нь нэлээд ширүүн дайралт ирж байгаа бололтой. Дуучин  Нара өөрийн цахим хуудаснаа "Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэж... Танай охин чинь нэр дэвшинэ гэнэ үү? Танайх тийм баян айл уу? Охиноо болиул! Арай хэтэрлээ! Том толгойтой байна шүү!!! гэх шүүмжийг өдөр болгон эелдэг, хатуу, доромж утгаар ээж рүү минь завсаргүй чулуудна.
Ээж минь харин зорьсон тэмүүлсэн бол цаашаа яв,ажилдаа л анхаар гэж намайг зоригжуулна. Зүв зүгээр байсан ээж минь хоёр хоногийн дотор нүдэнд нь харвалт өгчихлөө. Би ч муу охин юм даа.Ийм нүдний харвалт тохиолдоод үр дүнтэй эмчилгээ хийлгэж эдгээж байсан хүн байвал зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцвал талархана шүү. Эмчид үзүүлээд эм дусаагаад л байгаа юм уг нь.... ҮРЭЭ ХАМГААЛЖ ӨӨРӨӨ ӨВДӨХ ЭХИЙН СЭТГЭЛД ХОРВОО БҮХЭЛДЭЭ ЖИЖИГДЭХ ЮМ ДАА..." хэмээн бичжээ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)