Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шувуун фабрикаас олдсон цогцос хэн болохыг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн Ерөнхий Газараас өнөөдөр онц хүнд гэмт хэргийн хохирогчийг эрэн сурвалжилж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
 
Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Булагийн тохой буюу Шувуун фабрикийн ойролцоо 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.
 
Гэсэн хэдий ч одоог болтол хохирогч хэн болох, түүний ар гэрийнхэн тогтоогдоогүй байна. Тиймээс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, олон нийтэд албан ёсоор мэдээлэхийн тулд энэхүү хэвлэлийн бага хурлыг зарлажээ.
 
Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбат “Шатсан цогцос нь 25-аас дээш настай эрэгтэй хүнийх бөгөөд 168 см урттай. Уруулын дээр болон доор оочин сахал мэт зүйл шатаж харласан, зулайн ар орой хэсэгт 5 см урттай хар өнгийн үс шатаагүй үлдсэн, биеийн хэсэг нэлэнхүйдээ шатаж, зарим хэсэг үгүй болсон байгаа.
 
Дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, зүүн 1 дүгээр соёо шүд эмчилгээний “пломбо” тавигдсан, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй.
Доод эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 3 дугаар их араа “пломбо” тавигдсан. 3 дугаар их араа хуучин байхгүй, үүдэн 1 шүд, баруун 1-3 дугаар их араа хуучин байхгүй содон шинж тэмдэгтэй.
Хэргийн газрын үзлэгээр:
 
Босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай,
MONTANA гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл
Ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны метал хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлсийг хураан авсан” гэв.
Иргэд та бүхэн дээр дурдсан цогцостой адил содон шинж тэмдэгтэй, оршин суух газраасаа сураггүй алга болсон, удаан хугацаагаар холбоо бариагүй, магадгүй гэрээсээ гараад дэмий тэнээд явчихдаг хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа ар гэр, хамаатан садан нь сураглаж байгаа хүн байвал цагдаагийн байгууллагын 7027102 болон 99165377, 99053941 дугаарт холбогдож мэдээллээ өгөөрэй. 
 
 
  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.9.91.214] 2016/05/20
олж илрүүлэх хэрэгтэй