Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Санта Барбара гал түймэрт өртлөө

Калифорнид гарсан гал түймэр тархсаар Санта Барбарад гал түймрийн аюул нүүрлүүлжээ. Өмнөд Калифорниагаас дэгдсэн энэхүү хээрийн гал түймэр гал унтраах албаныхны хяналтаас гарчээ. 
 
Санта Барбарагийн гал унтраах ангийн удирдлагуудын мэдээллэснээр Калифорниагаас гаралтай  гал түймэр салхины урсгалаас хамаарч хурдацтай тархаж байгаа бөгөөд олон зуун айл өрхөд хохирол учруулжээ. Гал унтраах ангийн албан хаагчид нийт гал түймрийн 15 хувийг унтрааж чадсан ч салхины урсгалаас хамааран гал түймрийн тархац хурдацтай байгаа юм. Гал түймрийг унтраах ажилд Санта Барбара орчмын гал унтраах ангиуд хамтран ажиллаж байна. Гал түймрийн улмаас 200 мянга орчим хүн орон гэрээсээ нүүж, 800 мянга гаруй барилга байшин мөн тооны хөрөнгийн зүйл сүйджээ. Гал түймрээс болж 70 настай эмэгтэй нас барсан байсныг олсон гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Мөн Калифорнийн хагас сая доллартай тэнцэх хөдөө аж ахуйн талбай сүйдсэн байна. 
 
Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)