Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Гэр хорооллын хөгжлийн намыг зориудаар улсын бүртгэлд бүртгэхгүй байна гэв

Гэр хорооллын хөгжлийн намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Гэр хорооллын хөгжлийн нам нь энэ оны хоёрдугаар сараас үүсгэн байгуулагдсан  бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж удаа дараа хүсэлт тавьсан ч тэдний хүсэлтийг Улсын дээд шүүхээс хүлээж аваагүй байна. Гуравдугаар сард намын Их хурлаа зарлаж зургаадугаар сарын 23-нд улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ тавьсан байна. Харин Дээд шүүхээс намын гишүүдийн тоог хасаж, тоо нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгсөн аж. Үүнээс үүдэн дахин бэлтгэл хийж арваннэгдүгээр сарын нэгэнд хүсэлт гаргасан ч мөн адил хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Улсын дээд шүүхийн хүлээж аваагүй үндэслэл нь Гэр хорооллын хөгжлийн намыг хууль зөрчсөн гэж үзжээ. Тэдний хууль зөрчсөн заалтууд нь АН болон МАН-ын дүрэмд байдаг заалтууд гэдгийг тэд хэлсэн юм. Гэтэл энэ заалт нь Гэр хороолын хөгжлийн намын дүрэмд орохоороо хүний эрх зөрчсөн гэж үзэгджээ. Дээд шүүхийн энэ үйлдэл нь улс төрийн захиалгатай, явуургүй арга гэж үзэх үндэслэлтэй байгааг тус намын дарга Б.Батсүх хэллээ. Гэр хорооллыг хөгжүүлэх, утааг арилгах эрх мэдэлтнүүд алга. Учир нь гэр хорооллын утаа нэрээр улс төрийн эрх мэдэлтнүүд мөнгө угаадаг, гэр хорооллыг хөгжүүлэх хэнийг ч тэд эвлэлдэн нэгдэхийг эсэргүүцэж байна гэдэг ойлголт төрүүлж байна гэлээ. Гэр хорооллыг илт ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдлийг тэд эцсээ хүртэл эсэргүүцэж, Хүний эрхийн үндэсний комиист хандаж цаашдын арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ. 
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)