Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авчээ

Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойн барилдааны явцад МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зарим бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ урьдчилан мэдэгдэхгүйгээр авчээ. Учир нь улсын баяр наадамд шөвгөрсөн цол хүртсэн бөхчүүдээс сүүлийн үед сэргээш илэрсээр байна. Тиймээс МҮБХ-ноос наадмаас бусад үед сэргээшийн шинжилгээ авахаар болж Монгол бөхийн өргөөнд сорьц авах өрөөтэй болсон.
 
Бөхчүүд, бөх сонирхогчдоос шинжилгээнд хамруулах хүсэлтэй байгаа бөхчүүдийн саналыг зөөврийн хайрцгаар өмнө нь авсан юм. Энэхүү саналын дагуу нэр бүхий бөхчүүдээс шинжилгээ авчээ.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)