Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Өнөөдөр болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
 
09.00 цагт “Континенталь” зочид буудалд ерөнхий боловсролын сургуулиудыг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөртэй болгох талаар ЭМЯ, БСШУСЯ-ны удирдлагууд уулзалт хийнэ.
 
09.00 цагт Нээлттэй нийгэм форумд "Нийтйин ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь" сургалт болно.
 
09.00 цагт “Туушин” зочид буудалд гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон олон улсын хандивлагч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.
 
11.00 цагт Засгийн газрын XI байранд ХЭҮК, ШШГЕГ болон ЗХЖШ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
 
11.40 цагт Офицеруудын ордны гадна талбайд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын "Манай цэргийн жавхаа" дууны хөшөөний нээлт болно.
 
13.00 цагт Төрийн ордонд Банкны зээлийн хүүний хувийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
 
14.30 цагт “Улаанбаатар” төмөр замын төв буудалд Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн хурдан галт тэргийг анхны аялалд үдэн гаргах ёслол болно.
 
15.00 цагт СУИС-ын Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн "Дебют" театрт Тайваний Монгол дахь төлөөлөгчийн газраас оюутан залууст тэтгэлэг гардуулах ёслол болно.
 
“Үндэсний мэдээллийн төв”-д
 
11.00 цагт “Монголын худалдаачдын холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт Гэр хороолол хөгжлийн намаас Улсын Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж талаар мэдээлэл хийэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)