Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Замын-үүдийн гааль шаардлага хангаагүй байцаагч нарыг томилдог байжээ

Замын-Үүд дэх гаалийн байцаагч нар авлигын хэргээр удаа дараа хууль, хяналтынхан дуудагдаад байгаа.
 
Авлигатай тэмцэх газраас энэ удаа тус газрын улсын байцаагчдын томилгоог судалжээ. Гааль, татварын ерөнхий газраас Замын-Үүд дэх гаалийн газарт өнгөрсөн онд 81 гаалийн байцаагчийг сэлгэн томилохдоо тэдний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй байжээ.
 
Мөн тухайн албан тушаалд томилсны дараа мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн, ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан шаардлага хангаагүй байцаагч нарыг томилсон нь холбогдох хуулийг зөрчжээ.
 
Үүнээс гадна шалгалтын явцад тус байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт байцаагч нарыг сэлгэж, шилжүүлэн томилдог нь төрийн жинхэнэ албан тушаалтныг хувь хүний үзэмж болон улс төр, намын харьяаллыг харгалздаг, хуульд заасан шалгуур үзүүлэлтийг мөрддөггүй гэж АТГ-аас үзсэн аж.
Тиймээс Гааль, татварын ерөнхий газрын даргад боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг шаарджээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)