Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАХН-ЫН ИХ ЧУУЛГАН: Н.Энхбаярыг намын даргаас чөлөөллөө

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулж буй МАХН-ын Их чуулган Төрийн ордонд үргэлжлэн явагдаж байна. Их чуулган  "Таван үйлдвэр, таван хувьсгал" уриан дор явагдаж буй юм.Хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүний урилгаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцож байгаа гэх мэдээлэл байна. Их чуулганд оролцох урилгыг МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлсэн ч ирээгүй  гэх мэдээллийг өгч байна.

Өнөөдрийн МАХН-ын Их чуулганы хөтөлбөрт тусгагдсанаар намын даргад нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаа ч явагдахаар буй. Энэ дагуу дөнгөж сая төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.

Их чуулганы зарим төлөөлөгчдийг Төрийн ордон руу нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэж, хуралдаан жигдрэхгүй байгаа аж. Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын хувьд намын гишүүддээ нөхцөл байдлыг ойлгуулахаар Төрийн ордон руу нэвтэрсэн гэх мэдээлэл байна.



УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН-ын Их хурал болох ёстой гэдэг дээр намын гишүүд бүгд санал нэгдсэн. Энэ утгаараа бид өнөөдөр намын Их хурлаа хийж байна.  Их хурал хийхийг  эсэргүүцэж намын төлөөлөгчдийн дотогш оруулахгүй байлгах, намын байрандаа хорих, байрлаж байгаа зочид буудалд нь очиж архи дарс өгөх зэрэг бусармаг үйлдлүүд их гарч байна. Намын 1000 гаруй гишүүд нь ирэхээр  Н.Энхбаяр дарга сандарч Их хуралдаа ирсэнгүй. Уг нь урилга өгсөн.  Их хуралд  800 төлөөлөгчид оролцохоос үүнээс 50 хувь нь дотор байна. Иймээс намын Их хурал хүчин төгөлдөр болж байгаа юм” гэсэн тодруулга өгөөд байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [202.9.42.29] 2017/12/12
Цаст уулын цагаан барс цагаа болоход шоргоолжинд идүүлдэг гэж . Цаг ан болсон юм байлгүй дээ хөөрхий
Зочөргөнин [202.9.40.138] 2017/12/10
Ганбаатар чинь коммунист пяхлуу байжээ
Зочин [59.153.115.196] 2017/12/09
MASSAJIIN GAZRUUD TURUU BULCHIRHAIN MASSAJ HIIJ BAIGAAM GEED UDAAN DUR TAVIULAGCH TURHEED BAIDAG TER ZUVUU