Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, хоёр нь эмнэлэгт хүргэгдэв

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн А0103 дугаартай замын зорчих хэсэгт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал иргэн Б-ын эзэмшлийн  “Соната-6” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
 
Осолдсон тухай дуудлага мэдээлэл өчигдөр  18:10 цагт  тус сум дахь  Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн дөрвөн алба хаагч очиж автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэн Б /46 настай, эрэгтэй/, О/ 41 настай, эмэгтэй/ нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад, нас барсан  А /47 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)