Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Алтайн уулсаас 2,000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Алтайн уулсаас түүхийн чухал олдвор болох 2,000 жилийн настай занданшуулсан шарил олжээ. Уг шарил хятад үндэсний хувцастай байсан бөгөөд  уг занданшуулсан шарил буюу муммиг 2,000 гаруй жилийн настай гэж үзэж байгаа аж.
 
Алтайн уулсын ойролцоох Шивээт гэх газраас олдсон уг мумми 156-170 см өндөртэй эрэгтэй хүн гэж мэдээлжээ. Торгоны замаар явж байсан худалдаачин, эсвэл Монголд амьдарч байсан Хятадын цагаач иргэн аль нь болохыг хараахан тогтоогоогүй байна.
 
Одоогоор Монголын Археологийн Судалгааны Хүрээлэнд байгаа уг занданшуулсан шарилыг нарийвчлан судлахын тулд Өмнөд Солонгос руу илгээхээр төлөвлөөд байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)