Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хакухо аваргад хатуу сануулга өгчээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо Ёкозуна Хакухо М.Даваажаргалд хатуу сануулга өгсөн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд 40 дэх түрүүг авах үеэрээ Харүмафүжи нарт холбогдох хэрэг нааштайгаар шийдэгдэж, хоёр бөх хоёулаа дэвжээнд эргэн гараасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн билээ.
 
Мөн башёгийн 11 дэх өдөр өөрийн барилдааны үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, дахин барилдах санал гаргаж, шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээний хажууд багагүй хугацаанд зогссон юм. Түүний эдгээр үйлдлүүдийг зохисгүй үйлдэл төдийгүй Сүмо бөхийн холбооны удирдлагуудын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн хэт биеэ тоосон зан авир гэж үзэн түүнд хатуу сануулга өгсөн байна.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.43.134] 2017/12/04
Үхсэн муусайн самурайнууд хэзээнээсээ л шүү дээ. Өөрсдийгөө хүний дээд гээд солирсон дээрэнгүй зангаа гаргаж байгаа л байхгүй юу.