Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа яваад осгож нас баржээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарсны улмаас иргэд осгож нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. “Малдаа явсан эмэгтэй осгож нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж байна. Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат иргэн Б осгож нас барсан хэргийг харьяа цагдаагийн газарт шалгаж байна. Мөн нийслэлийн хоёр дүүргийн цагдаагийн хэлтэст хүн осгож нас барсан хэрэг бүртгэгджээ.
 
Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчих гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, халуун хоол хүнс базаан зорчих, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулж өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)