Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАЯЛАГ БҮТЭЭГДИЙН “БИЗНЕС ФОРУМ”-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баянгол дүүрэг 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан олон үйл ажиллагааг зохион байгуулж  байна. Үүний нэгэн жишээ бол өнөөдрийн “Бизнес форум” юм. Форумыг Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Форумд ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүү С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Ч.Даваабаяр нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Түүнчлэн форумд ирсэн ЖДҮ эрхлэгчдэд зориулан Аж Үйлдвэрийн яам,  зээлийн батлан даалтын сан зэрэг албаны байгууллагуудаас төлөөлөл ирж мэдээлэл хийж байлаа. Түүнчлэн Нийслэлийн бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт Баянгол дүүрэгт хэрхэн хэрэгжижи байгаа талаар ч мөн мэдээлэл хийсэн нь ирсэн үйлдвэр эрхлэгч нарт таатай мэдээлэл байсан нь харагдаж байсан юм.
Түүнчлэн тус форумын үеэр дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа мөн дэлгэгдсэн байлаа... 
Үзэсгэлэн худалдаанд нийт 20 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээрээ оролцсон бөгөөд үндэсний хувцас, шагай урлал, модон сандал, эсгий урлал тэр ч байтугай амтлаг жимсний чанамал, зөөлөн чихэр, хонины сүүлний тосыг эмийн ургамалтай хослуулан боловсруулсан ү мөчний өвчинд сайн гэх тосыг хүртэл баялаг бүтээгчид маань бүтээж чаджээ. Энэ нь монгол оронд үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж ойрхон байгааг илтгэж байсан юм.
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)