Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Говь-Алтай аймгийн ИТХ дарга, сумдын засаг дарга нар АТГ-т шалгагдаж байна

Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 263-т: 263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)