Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Автобусууд хоорондоо мөргөлдөн осол гаргажээ

 Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг их тойруу, 100 айлын урд автобусны буудлын замд "Трансбус" ХХК-ны Зонг Тонг маркийн автобусны жолооч Н нь "Тулгаа Огоо" ХХК-ны Хьюндай Ариа сити 540 маркийн автобусны жолооч Б-тэй мөргөлдөж 17 настай, эмэгтэй Б гэмтжээ.
Мөн өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 288 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)