Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна

Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллах бөгөөд зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар түүний албан томилолт эхэлж байна.

Өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явц, “Зүүн бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм.

Харин маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үргэлжлүүлэн Сүхбаатар аймагт ажиллана. Аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, “Боловсрол” хороололтой танилцана. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)