Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АСЕМ зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан болов

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 20 дугаар хуралдаан боллоо.
 
Хуралдаанаар  АСЕМ Вилла цогцолборын гадна тохижилт, АСЕМ Вилла дахь Монгол хотхон, Төрийн ордны агааржуулалтын системийн шинэчлэлт, дээд түвшний уулзалтын үеэр ажиллах сайн дурынхны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.
 
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд, холбогдох соёлын арга хэмжээнүүдэд нийт 1200 гаруй сайн дурынхныг татан оролцуулах тооцоо гарч, ажлын албаны багт тэдний оролцоог зөв хангах, чадавхижуулах мэргэжилтнүүдийг ажиллуулж эхлээд байна. Цаашид сайн дурынхныг бүртгэх, сонгон шалгаруулалт явуулж баг бүлэгт хуваан сургаж дадлагажуулах, зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах Сайн дурынхны байнгын төвийг Монголын хүүхдийн ордонд байрлуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)