Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Европт халдлага үйлдэхэд 400-600 террористыг бэлтгэжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэл Бельгид үйлдсэнтэй адил, мөн үүнээс өмнө Францад болсон шиг халдлагуудыг Европт үйлдэхийн тулд 400-600 босогчийг бэлтгэсэн тухай “Associated Press” /AP/ агентлаг мэдээлжээ.
 
Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, “Лалын улс” бүлэглэл Европт үхэл дагуулсан цуврал халдлага үйлдэхийн тулд, мөн террорист сүлжээнүүдийн хооронд харилцан уялдаа холбоог бий болгоход дор хаяж 400 босогчийг бэлтгэсэн байна. Тоо нь 600-д хүрсэн байж магадгүй хэт давруу үзэлтнүүдэд “илүү олон хүний аминд хүрэх халдлага үйлдэх газар, цаг хугацааг сонгож, аргыг нь боловсруулах тушаал өгчээ”.
 
Европын болон Ираны тагнуулын албадын төлөөлөгчдийн мэдээллээс иш татан AP агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, “Лалын улс” Сири, Иракт болон магадгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд ордог байсан орнуудад бэлтгэл сургуулилтын хуарангуудтай бөгөөд эдгээрт Өрнөдийн эсрэг халдлага үйлдэх босогчдыг бэлтгэж сургадаг” байна.
 
Ийм сүлжээнүүдийн толгойлогчийн албыг францаар ярьдаг, Хойд Африк, Франц болон Бельги дэх террористуудтай холбоотой хүмүүс гүйцэтгэдэг гэж Европын Холбооны аюулгүй албаны ажилтнуудын нэг нь АР агентлагт мэдээлжээ. Тэд тухайлбал, Европт үйлдэх халдлагуудын стратегийг боловсруулах асуудлыг хариуцдаг байна. Түүний ярьснаар, эдгээр террорист сүлжээнд ордог босогчид байлдааны ажиллагаа явуулах тактикт, тэсрэх төхөөрөгтэй харьцах зэрэгт сургадаг аж.
 
Бельгийн нийслэл хотод гуравдугаар сарын 22-ны өглөө цуврал халдлага үйлдсэн юм. Амиа золиослогч хоёр террорист Брюссель хотын нисэх онгоцны буудлын бүртгэлийн танхимд тэсрэх төхөөрөг дэлбэлжээ. Бас нэг халдлага Европын Холбооны офисууд байрладаг европчуудын хороолол гэж нэрлэдэг дүүргийн зэргэлдээх "Маэльбек" метроны буудалд үйлдсэн байна. Албан ёсны мэдээллээр, цуврал халдлагын улмаас 31 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж шархаджээ.
 
Д.Жаргал
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)