Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"Mers" ханиадны халдвар aвсан хоёр хүн нас баржээ

Өмнөд Солонгос улсад "Mers" нэртэй ханиадны вирусийн халдвар тархаж, халдвар авсан 25-н хүн бүртгэгдээд байгаа билээ.
 
    Тэгвэл дээрх иргэдийн хоёр нь өчигдөр орой нас барсан байна. Далан найман настай эрэгтэй өнгөрсөн хорины өдөр өндөр халуурч эмнэлэгт хүргэгдэн ирсэнээс хойш арав хоногийн дараа нас барсан бол 58-н настай эмэгтэйг нас барсаны дараа түүний биеэс авсан шинжилгээгээр"Mers" ханиадны вирус илэрчээ.
 
      Эдүгээ Солонгос улсад ханиадны халдварт вирусээр өвчилсөн байж болзошгүй 672 хүнээс шинжилгээ авсан бөгөөд уг вирусийн халдвар авсан иргэдээс хоёр нь гуравдагч этгээдээс халдвар авсан байгаа ажээ.
 
     Европийн Эрүүл мэндийн байгууллага ECDC-ээс мэдээлэлсэнээр 2012 оны хоёрдугаар сараас 2015 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 
 
"Mers" ханиадны вирус дэлхийн 23-н оронд тархаж, 1167-н хүн халдвар авч, 479 нь амь насаа алдаж байсан байна. Амиа алдагсдын 442 нь Саудийн Араб, 10 нь АБНЭУ-ын иргэд бол Иордан, Катар улсын тус бүр нэг иргэд амиа алдсан байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)