Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Л.Гансүийн ялыг 3.6 жил болгож бууруулжээ

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. 
 
 
 
Шүүх хурал Л.Гансүхэд оноосон ялын талаар хэлэлцэж, 4.6 жилийн ялыг 3.6 жил болгон бууруулжээ.  Мөн Төрийн албанд 4 жил ажиллахыг хориглосон байна. Харин Л.Даваахүүг хоёр жил Төрийн албанд ажиллахыг хориглож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор шийдвэрлэжээ. 
 
Харин тус хөтөлбөрийн нягтлангаар ажиллаж байсан Б.Мөнгөнтуяагийн ялыг хэрэгсэхгүй болгосон байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)