Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Олон киноны саналаас татгалзсан Ц.Алдармаагийн сонголт

Орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино болон дэлгэцнээ гарч байсан “Ядуугийн зовлон” уран сайхны киноны хоёрдугаар ангийн зураг авалт  дуусчээ. Хийсэн үйлдлээсээ болж олны хэл амнанд өртөөд байсан жүжигчин Ц.Алдармаа нэг хэсэг нам жимхэн амьдарсны эцэст “Ядуугийн зовлон 2” киноны гол дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна. Тэрбээр олон киноны саналаас татгалзсаны эцэст тус кинонд тоглосон байна. Энэ кинонд мөн жүжигчин Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг нар тоглосон бөгөөд нэгдүгээр ангийн үйл явдал хоёрдугаар ангидаа хэрхэн үргэлжлэх нь сонирхол татаж байгаа юм. Ямартаа ч тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Ядуугийн зовлон 2” уран сайхны кино үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэж байгаа бололтой.

Сонирхуулахад, тус киноны найруулагчаар нэгдүгээр ангийг нь найруулсан Ц.Хүсэлбаатар дахин ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)