Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Жүжигчин Хүрлээгийн шар хадны эмнэлэгээр эргэлдэх болсон шалтгаан...

Жүжигчин Хүрэлээгийн Шар хадны эмнэлэгийн хурцын тасагт байгаа зураг олны анхаарлыг татаж байна. Янз бүрийн реклам, кинонд тоглож дэлгэцнээс салдаггүй адтай жүжигчин Хүрэлээ дараагийн кинондоо тоглож байгаа нь энэ аж.

“Тагнуулч аав”, “Хамтран амьдрагч”, “Боолын гэрээ” ,“Гоёлын даашинз”зэрэг киноны продюсерээр ажилласан тэрбээр “Ядуугийн зовлон” киноны хоёрдугаар ангийг хийж байгаа бөгөөд өөрөө гол дүрд нь тоглож мөн продюсерээр нь ажиллаж байгаа юм байна. Шунаг сэтгэл юунд хүргэдэг тухай өгүүлдэг энэ кино 1990-ээд онд дэлгэцэнд гарч, олныг шуугиулж байсан. Тэгвэл хоёрдугаар анги нь сэтгэл сэртхийлгэм үйл явдлаар дахин үргэлжлэх бололтой.  

Киноны нэгдүгээр ангийн гол дүр болох Хүдэрийн амьдрал цаашид хэрхэн өрнөх талаар “Ядуугийн зовлон-2” киноноос үзээрэй. Мөн тус кинонд   урлагаас хөндийрсөн Т.Алдармаа, “юндэн гөөгөө” төрхөөрөө олонд танигдсан жүжигчин Ц.Цэрэнболд нар тоглосон нь бас л сонин сонголт байлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)