Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын Цензургүй яриа нэвтрүүлэгт хэлсэн 33 ноцтой ишлэл

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож, өөртэй нь холбоотой олон асуултанд хариулт өгсөн юм.
 
1. Эрдэнэбат гишүүн бид хоёр дундын найз. Би тэдний өрөөнд ороход Лу.Болд сууж байсан. Тэр “Ж.Батзандан надаас дутуу юм сонсоод ийм юм ярьчихжээ” гэсэн. Тэгэхээр нь чи бол гэж хэлсэн. Тэгтэл Ж.Батзандан гэнэт орж ирсэн. Намайг хараад цочсон. Миний гуя руу алгадаад “Чи юу балайраад байгаа юм бэ” гэхээр нь бид хоёр муудалцсан. Тэгээд хэрэлдсэн.
 
2. Ж.Батзандан “Энэ бол пи-ар ш дээ гэсэн”. Юу гэж байгаа юм бэ? Би ална шулна гэж хэлсэн нь үнэн. Тэр ч гэсэн намайг ална гэснээ яагаад ярихгүй байгаа юм.
 
3. Эд нар (Ц.Нямдорж) өөрсдөө мафи байхгүй юм.
 
4. Лу.Болд “Ц.Нямдорж сайд намайг цагдаад бичээд өгчих гээд байна” гэсэн. Манай Нямкаагийн технологи энэ. Жаахан л хазгай гишгэхэд л ийм юм болгоно.
 
5. Би бол баримттай, хугацаатай, түүхтэй л юм ярина ш дээ.
 
6. Ер нь бол өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш. 2013 оны зэвсгийн наймаа гээд бүгд мэдэж байгаа. Лу.Болд гишүүн энэ асуудалтай холбоотой гэсэн баталгаа
бол байхгүй. Тэр үед намайг АТГ-д байхад Хойд Солонгосын хүмүүс ирээд, уулзаад энэ хүнээс 300.000 ам.доллар олж өг гэсэн. Гэхдээ Лу.Болдтой холбоотой юмнууд одоо хэрэгсэхгүй болсон.
 
7. Ц.Нямдорж сайд бүх л юмыг мэддэг ш дээ, мэдчихээд дарсан ч юм билүү.
 
8. Хойд солонгосын хүн тэр үед надад энэ асуудлаас болоод хоёр хүн цаазлуулсан гэж хэлсэн.
 
9. (Намайг) Баавартай гэдэг нь юу гэж байгаа юм бол доо. Би эмоцтой ярьдаг юм байна л даа. Гэхдээ Тагнуулын даргыг бууж байхад нь аваачаад л, нууцын зэрэглэлтэй юмнуудыг ярь гээд л, тэгснээ битгий ярь гээд л. Инээдтэй харагдсан юм чинь би инээнэ ш дээ.
 
10. Би өөрчлөгдөж чадахгүй, байгаагаараа л байна ш дээ. Миний характер, эмоци энэ.
 
11. Но-той, хууль бус юм хийсэн улсууд л нууцтай. Хууль бус юм хийсэн гурван хүн л орилоод байгаа ш дээ, ер нь.
 
12. Би цааш нь “Ярих уу, ярихгүй юу” гэдэг дээр Батзандан гишүүний тухай ярих гэж байсан юм. Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан ах нь эхлээд шалгагдаад, дараагийн ах нь Болгортай 4, 5 сая ам.долларын асуудалтай болж бас л АТГ-т шалгуулсан нь үнэн.
 
13. (Хэвлэлийн хурал хийсэн шалтгаан) Би Ц.Нямдорж гэдэг хүн сайд болохоороо яадаг вэ гэдэгт дүн шинжилгээ хийж хэлсэн. Ямар учиртай Зоригийн хэрэг гээд дайраад байгаа юм? Нэг л учир байгаа, би хэлж мэдэхгүй байна. Өөрөө сайд байхдаа энэ хэргийг Тагнуулаас дандаа салгаж авсан байдаг. 4 удаа. 32 ажилтанг сольсон. Дээр нь сэжигтэн яллагдагчаар нийт 44 хүн шалгаад, 15 хүний хорьж шалгасан. Тэр улсууд хэлмэгдлээ.
 
14. СЗоригийн хэргийг илрүүлсэн гэж бүрэн дүүрэн ярихад хэцүү. Гүйцэтгэгчийн хэмжээнд л илэрсэн.
 
15. Энэ хүн хоёр л сэдэв ярьдаг. Нэг нь Эрдэнэт, нөгөө нь С.Зориг агсны хэрэг. Хоёулаа хоорондоо холбоотой. С.Зориг агсны хэрэг Эрдэнэтээс улбаатай ш дээ. Надад хардах юм их байна. Ц.Нямдоржийг С.Зориг агсны хэрэг дээр шалгах ёстой.
 
16. (Та одоо ТЕГ-ын дараа өгчихөөд яагаад ажлаа хийх гээд байгаа юм гэхэд) Би яагаад цэргүүддээ санаа тавьж болдоггүй юм. Ядаргаанд орчихсон улсууд байна, хүмүүсээ хамгаалж чадахгүй хаяад явдаг дарга гэж юу байдаг юм? Би хамт олноо бодож байна.
 
17. Авлигатай тэмцэнэ гэдэг мөнгөтэй хүнтэй тэмцэнэ гэсэн үг. Улс төр ордог, хэцүү.
 
18. Тэр хүнд хардах эрх байгаа. Яагаад заавал энэ хүн тусгай алба руу дайраад байдаг юм. Надруу дайраад байдаг шалтгааныг нь би хэлчихсэн ш дээ.
 
19. (Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэдэг талаар) Яг наадах чинь зангилаа. Баатар генерал өргөдөл өгсөн, манайд. Дараа нь Ц.Нямдорж өөрөө өргөдөл өгсөн. Би оролцвол утгагүй л дээ. Би надаас олон жил ажилласан туршлагатай генералыг энэ хэрэг дээр тавьсан. Тэр хүн шалгачихлаа гэсэн. Энэ хэрэг одоо нууцын зэрэглэлээс гарах бүрэн боломжтой. Гэхдээ харж байгаарай, Ц.Нямдорж энийг нууцын зэрэглэлээс гаргуулахгүй.
 
20. Нямдорж мэргэжлийн ажилладаг. Эсрэг намаасаа хоёр нөхрийг олж аваад, яаж турхирахаа мундаг мэднэ. Энэ бол мэргэжил нь. Шинэ залуу гишүүдийг яаж ийгээд дуудаад, Б.Хурц чамайг тагнаж байгаа шүү гэж хэлдэг.
 
21. Өчигдөр Ц.Нямдоржийн ярилцгагыг үзээд би “Лу.Болд, Ж.Батзандан та хоёр хар. Бид гурвыг новш болгоод, өөрөө ард нь сууж байгаа биз дээ?” гэж би хэлсэн.
 
22. Бид хоёрын хагаралын шалтгаан нь Зоригийн хэрэг. Хоёрт, тэр хятадын асуудал.
 
23. Манай энэ ардчилсан улсад маньд дарамтлуулах гишүүн байх уу?
 
24. Би нууц ажил хийж байсан болохоор хадны мангаа шиг харагдаад байгаа байх л даа.
 
25. Ж.Батзандан хэдэн жилийн дараа өөрөөсөө ичих байх.
 
26. 14 хоногийн дараа эд нар С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй.
 
27. Захиалагч нь энэ, энэ гэж хэлэх юм бол ёстой хүн хэлмэгдэнэ шүү. Маш сайн, гүйцэд шалгах ёстой.
 
28. Би “Сахал” Ш.Эрдэнэбилэгийг танина. Нөхөрлөлийн хэмжээнд. Бүр дотны гэхэд хэцүү. Надад дотнын найз ховор.
 
29. Би Эрдэнэтийн 49 хувийн араас явсан нь үнэн. Эцсийн эцэст Монголд орж ирэх нь чухал биз дээ. Ш.Эрэдэнбилэг нь авна уу, Ц.Нямдорж нь авна уу
хамаагүй. Орос дахь миний холбоотнууд надад хэлсэн. 49 хувиа зарах гэж байна шүү гэж. Цаана нь Казахстан, Хятадын банкууд авах гээд байсан ш дээ. Хятадын банк аваагүй гээд Ц.Нямдорж уурлаад байгаа юм уу?
 
30. Би оросуудтай уулзалт хийсэн. Тэрнээс биш Худалдаа хөгжлийн банкинд өг ч юм уу, тийм асуудалд оролцоогүй. Би яах гэж Тагнуулын ерөнхий газрын дарга хийж байгаа юм бэ? Би оролцоно ш дээ. Хүнд байгаа өмчөө авах хэрэгтэй биз дээ.
 
31. Тагнуулынханд шаардлагатай бол хувь хүний утас чагнах эрх бий. Ганцхан утас ч биш.
 
32. Төр намайг яв гэвэл (БНСУ-руу Элчингээр) яв гэвэл би явна. Боль гэвэл би болино. Би төрөө хүндэлж амьдардаг хүн.
 
33. Би сонсголт оръё гэсэн. Намайг одоо оруулахгүй ч байж мэдэхээр болж байх шиг байна. Надад хамаагүй.
 

Нэвтрүүлгийн бичлэг

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)