Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

АНУ: "Путин бол авилгач хүн" гэлээ

АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч Адам Шубин өчигдөр /01.25/ ВВС агентлагт өгсөн ярилцлагын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг авилгач хүн, мөн өөрийн хөрөнгийн тухай үнэн зөв мэдээллийг нуун дарагдуулж байгаа гэж мэдэгдлээ. Путин жилд 110 мянган ам.долларын цалин авдаг гэж албаны эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ бол үнэн зөв мэдээлэл биш. Хөрөнгө мөнгөө нуун дарагдуулах арвин туршлага Путинд бий гэж Шубин хэллээ.
ВВС агентлагийн сэтгүүлчийн Владимир Путин авилгач хүн үү гэсэн асуултад тэрээр “ОХУ-ын Ерөнхийлөгч авлигач бөгөөд үүнийг АНУ-ын Засгийн газар олон жилийн өмнөөс мэдэж байсан" гэж хариулжээ.
"Путин ойр дотны найз нөхөд, холбоотнуудаа хөрөнгөжүүлж, харин дайснаа гэж үздэг хүмүүсийг улсын хөрөнгөөр шахан, гадуурхаж байсныг бид харсан. ОХУ-ын эрчим хүчний баялаг, улсын бусад гэрээ хэлэлцээрүүдийг өөрт нь үйлчилдэг хүмүүст өгч, бусдыг нь шахан гаргаж байсан. Энэ нь миний хувьд авлига гэсэн үг" гэв.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариу өгөх шаардлагагүй гэж үзлээ. Тэрээр "Эдгээр асуудлуудад тайлбар хийх шаардлагагүй. Учир нь бүгд санаанаасаа зохиосон зүйл" гэсэн юм. 
Эх сурвалж: ВВС
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)