Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Эмэгтэйчүүдийг дээрэмддэг 18 настай охиныг баривчилжээ

Чингэлтэй дүүргийн 12-р хороонд “Зам гүүрийн авто баазаас хойш, 602 дугаар худгийн хажууд манай хүүхдийг боож унагаад, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад иржээ. Тус мэдээллийн дагуу шалгахад, гэмт этгээд дээрх хороонд оршин суух, 25 настай эмэгтэй Ж-гийн хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнхийг дээрэмджээ.
 
Мөн Булгийн ... тоотод суух 23 настай эмэгтэй Ө-ийн хоолойг боож, иргэний үнэмлэх, 10 мянган төгрөгтэй гар цүнхийн хамт дээрэмдсэн, Булгийн .... тоотод суух 58 настай эмэгтэй Д-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2 ширхэг, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
 
Цагдаагийнхан шуурхай ажиллан, Чингэлтэй дүүргийн 13-р хороонд суух, 18 настай эмэгтэй М нь гурван удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдсэнийг тогтоож, шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн баривчилжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [127.0.0.1] 2016/02/22
hi