Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

"Шударга ёс" эвсэл тарна

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАХН, МҮАН, БНН хамтран Улс төрийн холбоо гэгчийг байгуулж, 12 жил хамтран ажиллах гэрээ байгуулж байлаа. Улмаар Н.Энхбаяр Б.Жаргалсайханд итгээгүй тул БНН-ыг холбооноос хасч, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл байгуулагдан, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон түүхтэй. УИХ-ын 2012 оны сонгуульд тус эвсэл том амжилт үзүүлж, УИХ-д бүлэгтэй болсон төдийгүй МАХН-ын дарга, эвслийн тэргүүн Н.Энхбаяраас бусад бүхий л лидерүүд нь улс төрийн томоохон алба хашив. 
 
Одоогийн байдлаар  УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг дэхь Г.Уянгаас бусад бүхий л гишүүд сайд, УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга болоод байна. УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй М.Энхсайхан хүртэл "Монголын төмөр зам" компаний захирал, Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал, Монгол улсын Сайд зэрэг албыг хашиж буй.
 
Харамсалтай нь УИХ-ын 2012 оны сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, биелүүлэхийн төлөө бодитой алхам ч хийгээгүй, тэр бүү хэл зарим нь эсрэг ажилласаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт болсон МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурлын үеэр тус эвсэл тарах нь зөвхөн цаг хугацааны л  асуудал болсон нь нэгэнт тодорхой болсон юм. Одоогийн байдлаар тус эвсэл тарах 2 хувилбар яригдаж буй бөгөөд энэ нь 1-т Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар эвслийг бүлгийг орхиж, УИХ дахь бүлэг тарах замаар
 
2-т МҮАН-ын улс төрийн шийдвэр гарч, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл албан ёсоор тарах гэсэн явдал аж. Юутай ч энэ УИХ-ын бүрэн эрх дуусахаас өмнө МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл тарах нь тодорхой болсон байна.
 
П.Мандах
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [127.0.0.1] 2016/02/22
test