Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Улсын харцага Ө.Даваабаатар түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интэрнэшнл” групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ.
Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй 224 бөх зодоглож, Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын аварга Э.Оюунболд, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үлдэв. Хүндэтгэлийн барилдааныг Ч.Өвгөнхүү, Д.Сэрээтэр, Ц.Юүвээ, О.Бахыт, Ж.Бор, Г.Намсрайжав, Ж.Намжилдорж, Г.Элбэг, Э.Батбаатар нарын харцагууд үзэж сонирхжээ. Өнгөрсөн 2015 онд энэхүү барилдаанд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)