Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

П.Энхмөнх: Худал мэдээлэл тараасан сайтуудыг шүүхэд өгнө

Сүүлийн үед мэдээллийн цахим хуудсууд болон олон нийтийн цахим сүлжээгээр уяач П.Энхмөнхийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа болон түүнийг хил дээр баривчилсан гэх мэдээллүүд гараад байгаа юм.
Энэ талаар эх сурвалжуудаас тодруулахад "Гурав хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас саатуулсан нь үнэн. Түүнтэй холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно" гэв. Түүнийг эрэн сурвалжлах болсон шалтгаан нь гэвэл хоёр жилийн өмнө Г.Дэлгэрмаа гэгч бүсгүйг хүчирхийлсэн хэргийг прокурорын газраас сэргээн шалгах үүргийг өгчээ.
 
Юутай ч өөртэй холбоотой мэдээлэлд П.Энхмөнх ихэд эгдүүцэж фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараахь мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр “Худал мэдээ тараасан явдаггүй хэдэн сайтыг шүүхэд өглөө. Одоо яах вэ дээ, их анхааруулсан даа. Америкийн Нэгдсэн Улсаас ирээд 10-аад хонож байна.
Одоо эмээгийнхээ ажил явдал дээр байна. Хаанаас, хэний захиалгаар явж байгаа гэдгийг нь би сайн мэдэж байна. Америкт байхад прокурор Соёмбо гэх хүн холбогдоод, 15-16 мянган доллароо Дэлгэрмаа гэгчэд хулхидуулчихлаа. Одоо яах вэ, мөн Дэлгэрмаа гэгч нь орогнол хүссэн гэж мэдээлэл өгсөн. Түүний дагуу би Америкийн шүүх болон хил рүү захидал бичсэн. Мөн тухайн худал мэдээлэл тараасан сайтуудыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна" хэмээн бичсэн юм.
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)